Тив хоорондын анхны баллистик пуужин бүтээж байсан талбайд дахин пуужин угсарч буй шинж тэмдэг БНАСАУ-д илэрснийг АНУ-ын Тагнуулын албанаас мэдээллээ. “Washington post” сонин эх сурвалжуудаасаа эш татан бичсэнээс үзвэл Пёньянаас холгүй орших цогцолборт хоёр ч пуужин бүтээж байна.
Умард Солонгосын цөмийн аюул үгүй болсон хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэний дараа ч орчин үеийн зэвсэг бүтээх ажил үргэлжилж буй нь хиймэл дагуулын зураг нотолж буйг тус хэвлэл тэмдэглэжээ. Гэхдээ БНАСАУ шинэ пуужин бүтээж буй тухай дээрх мэдээллийг Өмнөд Солонгосын ГХЯ-ны төлөөлөгч няцаасныг “Yonhap” агентлаг уламжиллаа.