Энэтхэгийн Шинэ Дели хотод найман настай охин жимс идсэнийхээ дараа бөөлжиж, халуураад хэд хоножээ. Эцэг, эх нь дураараа эм өгсөөр хэдэн сар болсон аж. Нэг өдөр байдал улам дордож, амьсгал нь давхцаж, ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Эмч нарын тайлбарласнаар, түүний тархины зөөлөн эдэд гахайн гинж хэмээх хялгасан хорхойн авгалдай өч төчнөөн байжээ. Угааж, ариутгаагүй жимсээр дамжин хүүхдийн шулаан гэдсэнд орсон хялгасан хорхой өндөглөж, цусанд нь орж, цаашлаад тархинд нь хүрсэн гэж эмч нар оношилсон байна.