“Daily mail”-ын сэтгүүлчид Америк болон Оросын Ерөнхийлөгчийн хувийн онгоцыг харьцуулжээ. Хельсинкид очихдоо хөлөглөсөн тэдний тэнгэрийн хөлөг ямар хүчин чадалтай, доторх нь хэр тансаг, тохилог вэ гэхчлэн олон үзүүлэлтээр харьцуулсан байна.
В.Путиний онгоц “Ил-96” нь Д.Трампын “Boeing 747-200B” хөлгөөс 500 сая ам.доллароор хямд гэнэ. АНУ-ын Ерөнихийлөгчийн эл онгоц тэрбум “ногоон”-ы үнэтэй юм байна. Хурдны хувьд Оросынх нэг цагт 900, Америкийнх 1000 км туулна. “Ил-96” 65, “Boeing 747-200B” нь 70 метр урт бол Трампынх ажлын өрөө, дуу үл гадагшлуулах тоноглол бүхий хурлын танхим, гал тогоо, хооллох хэсэг, спорт танхим, шүршүүртэй. Мөн асар том ортой. Путиний онгоц ч тэр чинээний тохижилттой ажээ.