Орон нутгийн цагаар 25-ны өдрийн 13 цагийн орчим гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг Бээжин хот дахь АНУ-ын ЭСЯ-ны дэргэд дэлбэрсэн. Дэлбэрэлт болсон газрын ойролцоо мөн Энэхтхэгийн ЭСЯ байрладаг бөгөөд элчингийн ажилчид болон энгийн иргэд дэлбэрэлтэд өртөөгүй байна. AP агентлагийн мэдээлснээр ӨМӨЗО-д оршин суудаг 26 настай иргэнийг уг хэрэгт сэжиглэн саатууллаа. Тэрбээр тэсрэг бөмбөгийг ажиллагаанд оруулсан байж болзошгүй гэнэ.