ОХУ-ын нэгэн иргэн их хэмжээний алмаазыг Монгол руу нэвтрүүлэх зорилготойгоор авч яваад Оросын автозамын Хиагт боомт дээр энэ сарын эхээр саатуулагджээ. Якутын БНУ-д оршин суудаг уг этгээд нэг сая гаруй рубльтэй дүйцэх 184 ширхэг алмаазыг холбогдох бичиг баримтгүй тээвэрлэж явсан байна. ОХУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албаныхан дээрх алмаазыг автомашины тээшнээс илрүүлсэнийг Дорнод Сибирийн Тээврийн мөрдөн шалгах удирдах газар вэб сайтаараа дамжуулан өчигдөр мэдээллээ.