Холливудын “Алдрын гудамж”-нд байрлах АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын нэр бүхий одыг өнгөрсөн шөнө эвдэж сүйтгэжээ. Энэ талаарх дуудлагыг Лос Анжелес хотын Цагдаагийн байгууллага өглөөний 03.00 цагт авсан бөгөөд тэд хэргийн газар очиход танхайрагч этгээд зугтсан байжээ. Зэргэлдээх эмийн сангийн хоёр хамаалагч уг этгээд хэрхэн таарч байхыг харсан ч гэлээ баривчилгаа явуулах эрхгүй тул гэмт үйлдлийг нь зогсоогоогүй байна. Болсон явдлаас гурван цагийн дараа тус этгээдийг баривчилсан бөгөөд тэрбээр 53 настай Жеймс Отис гэгч байжээ. Тэрбээр нээлттэй худалдаан дээр зарж борлуулах зорилгоор уг одыг хуулж авах гэж оролдсоноо цагдаад мэдүүлсэн байна. Энэхүү хэргийнхээ төлөө 4.4 мянган доллароор торгуульж, 20 хоногийн турш олон нийтийн ажил хийх шийтгэл авлаа. Харин АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийн одыг 30 мянган доллар зарцуулж байж сэргээжээ.