XI зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт ирэх 7 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө буюу бямба гарагийн үүрээр тохиох гэж байна. Зэсэн улаан өнгөтэй болж хувирах сарны хиртэлт хамгийн сайн харагдах бүс нутаг нь Ойрх Дорнод, өмнөд ба дорнод Африк, Энэтхэг, баруун болон зүүн өмнөд Ази байна. Энэтхэгийн далайгаас энэ үзэгдэл бүтнээрээ харагдах юм.
Энэ ховор үзэгдлийг харахыг хүсвэл баасангаас бямба гарагт шилжих шөнийн 03:30 цагаас 05:13 цагийн хооронд үзээрэй.