Хар тамхины хэргээр шалгагдаж байсан Г.Сарангэрэлийг шүүх хурал өнгөрсөн баасан гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд гурван жилийн хорих ял ногдуулжээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7.2-т зааснаар дээрх ялыг оноосон байна. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө гурван хүний хамт өмнөд хөршөөс Замын-Үүдээр дамжин их хэмжээний “мөс” биедээ нууж ирээд цагдаагийнханд баригдсан юм. Тэднийг ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрынхан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, Г.Сарангэрэлийг “Өргөө” амаржих газар аваачин, мэргэжлийн эм чээр үзлэг хийлгэхэд бэлэг эрхтэндээ хар тамхи нуусан нь илэрсэн байна. Г.Сарангэрэл 2014 онд мөн хар тамхины хэрэгт холбогдон, нэг жил зургаан сар хорих ял шийтгүүлж байжээ.