Төв аймгийн Баян сумын Мааньтын замд өчигдөр өглөө зам, тээврийн ноцтой осол гарч, хоёр хүүхэд амиа алдаж, гурван хүн гэмтжээ. Хурд хэтрүүлсний улмаас “Приус-20” маркийн автомашины дугуй нь буудаж, замаас гарч онхолдсон талаар эх сурвалж хэлэв. Хэргийн газарт үзлэг хийж, цагдаагийн байгууллага шалгаж буй учраас ослын шалтгааныг одоогоор хэлэх боломжгүй гэж Замын цагдаагийн албанаас мэдээлсэн. Осолд орсон хүмүүс нэг гэр бүлийнх байсан бөгөөд хоёр хүү нь нас барж, охин болон эцэг, эх нь хүнд гэмтсэн гэнэ.