АНУ-ын хууль сахиулах байгууллага ОХУ-ын иргэн Мария Бутинаг тангуул хийсэн хэргээр баривчлаад байгаа. Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр тэрбээр Оросын ерөнхийлөгч Путины ойрын хүрээлэлд багтдаг нэгэн бизнесмэнээс мөнгө санхүүгийн дэмжлэг авч ирсэн болохыг тухайн үед ТТГ мэдээлсэн. Тэгвэл тэрхүү эрхэм нь Константин Николаев болохыг The Washington Post сонин зарлав. Николаев нь Оросын толгой баячуудын нэг бөгөөд Forbes сэтгүүлийн 2018 оны үнэлгээгээр 1.2 тэрбум долларын хөрөнгөтэй ажээ. Тэрбээр Бутинагийн “Право на оружие” байгууллагад тодорхой дэмжлэгийг үзүүлж, ивээн тэтгэж байжээ. Хамгийн сонирхолтой нь Николаевын хүү Андрей 2016 онд Доналд Трампын сонгуулийн компанит ажилд сайн дурын ажилтнаар оролцсон төдийгүй ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл ажиллагааны өмнөхөн Трампын буудалласан зочид буудалд явж харагдсан байна.