Германы шар айраг үйлдвэрлэгчид сурталчилгаандаа “Ашиг тустай, эрүүл мэндэд хэрэгтэй” гэсэн үг хэрэглэвэл хууль зөрчсөнд тооцогдох болжээ. Тус улсын Холбооны шүүх нэр бүхий нэгэн том үйлдвэрийг онцлон жишээ татаж, 1900 оноос хойш хэрэглэсээр ирсэн “гоё урхиа” болихыг сануулсан байна. Шинжээчдийн мэдээлснээр, Европын холбооны худалдааны дүрэмд хориотой үг хэллэгийг ч хориглох ёстой гэжээ.
Дашрамд дуулгахад, сордог, уудаг хор хэрэглэдэг хүмүүст хамаатай нэг мэдээ байна. Америкийн Лихай их сургуулийн судлаачдын мэдээлснээс үзвэл, тамхи татдаг хүмүүс залуудаа ясны сийрэгжилттэй болдог. Мөн яс нь хугарвал эдгэхдээ удаан байдгийг олон судалгаагаараа баталсан гэнэ.
Бэлтгэсэн: Ж.Хана