Уран гулгалтын Солонгос гаралтай Казахстаны тамирчин Денис Тэн 25 насандаа харамсалтайгаар амиа алдлаа. Түүний машиныг хулгайлахын тулд хоёр залуу хутгалан хөнөөсөн хэрэг өчигдөр Алматы хотод гарчээ. Эмнэлгийн тусламж 15 цагийн үед очсон боловч тэр аль хэдийнэ амиа алдсан байжээ.
Тэр Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мин Кюн Хо-ны гуч хүү байжээ.
Энэхүү эмгэнэлт мэдээг сонссон Өмнөд Солонгосын уран гулгалтын тамирчид өнөөдөр өглөө эмгэнэл илэрхийлцгээсэн байна. Казахстаны Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайд Аристанбэк хэлэхдээ "ДенисТэн бол гайхалтай уран гулгагч, бидний домог бас бахархал байсан юм. Энэхүү итгэмээргүй гэнэтийн хэрэг бидэнд нөхөж баршгүй гарз авчирлаа" гэв.
Солонгос, Казахстан болон орон орны уран гулгалт сонирхогчид эмгэнэлээ илэрхийлсээр байна.