Буугаар зэвсэглэсэн хоёр этгээд ОХУ-ын Москва хотод орших Бинбанкийн оффист дайран орж мөнгө дээрэмдээд зугтжээ. Бинбанкийн зүгээс хэдий хэмжээний мөнгө алдсанаа нууцалж байна. Москва хотын цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлсэнээр дээрэмчдийг эрэн сурвалжлах ажиллагааг хот даяар өрнүүлж байгаа бөгөөд хоёр этгээдийн нэг нь мотоциклийн малгайтай байсан гэнэ. Одоогоос сарын өмнө банк дээрэмдсэн өөр нэг хэрэг ОХУ-д гарч байсан. Нэгэн тэтгэврийн хөгшин байр худалдаж авах мөнгө ачдаа олж өгөх үүднээс дээрмийн бүлэглэл байгуулан Ленинградын муж дахь нэгэн банкны салбарт дайран орж удалгүй баригдсан.