Японы баруун нутагт их хэмжээний бороо орж, үер буусны улмаас 210 хүн амиа алдаж, 22 хүн сураггүй болоод байгаа билээ. Тэгвэл мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Япончуудад туслах хандивын аяныг эхлүүлжээ. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэхүү аяныг эхлүүлснээ мэдэгдсэн бөгөөд өөрөөсөө 10 мянган доллар гаргаж байгаа юм. Хандивын дансны талаарх мэдээллийг авахыг хүсвэл ЭНД дарж түүний цахим хаягаар зочлоорой.
Монгол Улсын Засгийн газраас Япон Улсад 100 мянган ам.долларын тусламж үзүүлж байгаа.