АНУ-ын хууль сахиулах байгууллага ОХУ-ын иргэн Мария Бутинаг тангуул хийсэн хэргээр баривчиллаа. Үүний зэрэгцээ Америкийн улс төрд нөлөөлөл бүхий байгууллагад жургалах оролдлого хийсэн хэрэгт буруутгаж байна. Бутина 29 настай бөгөөд 2018 оны долдугаар сараас хойш Вашингтон хотод оршин сууж иржээ. Америкийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар тэрбээр АНУ-ын хоригт багтсан Оросын Думын нэгэн гишүүний төлөөлөгчөөр 2015-2017 онд ажиллаж байсан бол өдгөө Оросын Төв банкинд өндөр албан тушаал хашиж байгаа аж.