Телевизийн олон сүлжээ бүхий аварга компани Sky-г худалдаж авах эрхийг 21st Сentury Fox компанид Британийн засгийн газар олгожээ. “Бид энэ асуудлыг нэгэнт нааштайгаар шийдсэн тул одоо Sky компани ирсэн саналыг яахаа өөрсдөө шийднэ” хэмээн Британийн Соёлын сайд Жереми Райт мэдэгдлээ. Ройтерс ангентлагийн мэдээлж байгаагаар Sky-г сонирхогч компани нь 21st Сentury Fox-оос гадна Comcast ажээ. 21st Сentury Fox үнийн саналаа саяхан 24.5 тэрбум фунт стерлинг болгож нэмсэн бол Comcast 34 тэрбум долларыг санал болгоод байна. Гэхдээ Sky-ийн бүрэн эрхт эзнээр 21st Сentury Fox тодрох магадлал өндөр байгаа. Учир нь тус компани Британийн компанийн 39 хувийг эзэмшигч юм. Британийн засгийн газар эхэндээ 21st Сentury Fox-ийн худалдан авах боломжийг хааж байсан. Учир нь медиа магнат Руперт Мердокийн гарт Sky орвол Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэх түүний нөлөө хэт нэмэгдэнэ хэмээн үзэж байв.