Европын холбооноос гарах асуудал хариуцсан Британийн сайд Дэвид Дэвис ажлаас халагдах өргөдлөө өгчээ. Ингэх болсон шалтгаан нь Британийн ерөнхий сайд Тереза Мэйн барьж буй бодлоготой холбоотой аж. Учир нь Европын холбооноос гарлаа ч Британи эдийн засгийн хамтын ажиллагаагаа үргэлжүүлэх болно гэсэн түүний мэдэгдлийг Дэвис төдийгүй Гадаад хэргийн сайд Борис Жонсон тэргүүтэй улс төрчид шүүмжилж байна. Ерөнхий сайдын энэ санал сайд нарын танхимаар дэмжигдсэн нь Дэвис ажлаа өгөх үндсэн шалтгаан боллоо хэмээн The Independent мэдээллээ. Энэ нь Мэйн засгийн газрын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх бөгөөд хамгийн багаар бодоход дахин нэг сайд ажлаа өгөх төлөвтэй байгааг мөн The Independent онцоллоо.