Зургадугаар сарын 30-нд Эймсбери хотод Британийн хоёр иргэн ухаангүй байдалтай олдсон бөгөөд цагдаагийнхны мэдэгдсэнээр Чарли Роули, Дон Стёржес нар “Новичок” бодисноос хорджээ. Тэгвэл Стёржес ухаан оролгүй байсаар нас барсан талаар Сколанд Ярд мэдээллээ. Харин Роулийн биеийн байдал хүнд хэвээр байна. Эймсбери хот нь Скрипалийн хэргээр танигдсан Солсбери хотоос 10 км-ын зайд оршдог. Роули, Стёржес нар Скрипалийн хэрэг гарсан гэх ресторанаас 300 метрийн зайд оршдог хоног төрүүлэх газар амьдарч байсан төдийгүй 6-р сарын 29-ний өдөр Скрипалийн хэрэг гарсан газрын орчим явж байсныг Английн хэвлэлүүд олж мэджээ. Хэвлэлүүдийн дэвшүүлж буй таамгаар Роули, Стёржес нар“Новичок” бодис эсвэл түүнтэй холбоотой эд зүйлийг тээвэрлэсэн контейнерийг олж, түүнээс халдвар авсан байж магадгүй гэнэ. Учир нь тус бодис энгийн орчинд идэвхтэй байж, тэсвэрт чанараа урт хугацаанд хадгалдаг юм байна.