“Аум Шинрикё” хэмээх шашны гаж бүлгэмийн итгэгчид 1995 онд Японы нийслэл Токиогийн метронд алан хядах ажиллагаа явуулж 13 хүний аминд хүрч, 200 гаруй хүнийг гэмтээсэн дуулиан дэлхий нийтийг цочироож байсан билээ. Удалгүй Сёко Асахара тэргүүтэй таван номлогчийг баривчилж Асахарад цаазаар авах ял оноосон ч мөрдөн байцаах ажиллагаа сунжирсны улмаас ялын гүйцэтгэл хойшлогдоод байв. Учир нь “Аум Шинрикё”-гийн зугтсан гурван лидерийн талаар Асахара болон бусад номлогчдоос мэдүүлэг авах хэрэгтэй байжээ. Тэгвэл уг мөрдөн байцаах ажиллагаа туссан бол Асахара тэргүүтэй долоон хүнийг энэ сарын 6-нд цаазаар авсан тухай NHK телевиз мэдээллээ. Тус үйл явдлыг мэдээлэхийн тулд Японы телевизүүд нэвтрүүлгийн хуваариа өөрчилжээ.