7-р сарын 2-нд Канадын Монреаль хотод тохиосон цаг агаарын хэт халалтын улмаас зургаан хүн нас баржээ. 7-р сарын 2 бүх нийтийн амралтын өдөр байсан бөгөөд агаарын хэм 35 хүрч халсаны улмаас бие нь муудсан тухай иргэдийн буудлага түргэн тусламжийн албанд олон арваараа очсон байна. CTV News телевизийн мэдээлсэнээр дуудлага өгсөн иргэдийн олонх нь ганц бие, хууч өвчтэй хүмүүс байсан гэнэ. Нас барсан хүмүүсийн гэрт хүйтэн агаар үлээгч байгаагүй нь бие муудах гол шалтгаан болсон хэмээн Канадын эрүүл мэндийн салбарынхан дүгнэжээ. 2010 онд Монреаль хотод мөн хэт халалт болж 106 хүн нас барж байв.