Bank of America-гийн шинжээчид дэлхийн санхүүгийн зах зээлийг судалж үзээд нөхцөл байдал 1997-1998 оны дэлхийг хамарсан эдийн засгийн хямралын өмнөх үеийнхтэй ижил гэж дүгнэжээ. Тиймээс Азийн зах зээлээс эхэлж, ОХУ-ын дефолтоор үргэлжилсэн 1998 оны хямрал дахин нүүрлэж магадгүй гэж тэд үзэж байна. Ийм байдал руу оруулж байгаа нэг шалтгаан нь долларын хүч нөлөө хөгжиж буй орнуудад дарамт болж буй явдал гэнэ. “АНУ-ын тогтвортой өсөлт ба хөгжиж буй орнуудын хорогдож буй зах зээл гэсэн өнөөгийн төрх байдал нь 20 жилийн өмнөх явдлыг санагдуулам байна” хэмээн Bank of America-ийн шинжээч Майкл Хартнетт ярилаа.