Америкийн кино найруулагч, “Мама”, “Хар хун” зэрэг бүтээлээрээ алдартай Даррен Арофонски Бразилын багийн дэмжигчийн хувьд Орост иржээ. Тэрбээр Их театрт Оросын театр болон киноны найруулагч, төр, засгийн бодлогод урлагаар дамжуулан шүүмжлэлтэй ханддагаараа алдартай Кирилл Серебренниковын “Нуреев” балетыг үзсэн байна.
Сэтгэл нь ханасан найруулагч “Сүүлийн үед үзсэн балетуудаас хамгийн сайн нь байлаа. Үүнийгээ Нью-Йоркт аваачаач, хүмүүст аз жаргал бэлэглээч” гэжээ. Түрүү жилийн наймдугаар сард Москвад найруулагчийг төрийн эсрэг гэмт хэрэгт сэжиглэн баривчлахад олон мянган үзэгч эсэргүүцэн жагссанаар суллаж байсан юм.
Буддын шашинт, ганц бие, өндөр настай эцэг, эхээ үлгэр жишээ асардгаараа олонд танигдсан түүиий “Нуреев” нь орчин үеийн балет бөгөөд мөн л улс төрийн өнгө аяс шингээсэн, төрийн зарим нэг бодлогод шүүмжлэлтэй ханддагаа илэрхийлсэн бүтээл ажээ.