Австралийн сургууль, сүм, сайн дурын байгууллага, биеийн тамирын клуб болон цэргийн ангиудын хяналтад байсан, насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлсэн, эсэхийг сүүлийн таван жилийн турш тусгай ажлын хэсэг шалган, дүгнэлтээ гаргаад байгаа билээ.
Австралийн Нийгэм, хөдөлмөр хамгааллын сайд Дан Техан энэ тухай ярихдаа “Өөрсдийг нь хамгаалах ёстой байсан хүмүүстээ хүчирхийлүүлсэн 60 000-аад хүний талд бид зогсоно” гэжээ. Уг хэргийг шалгасан ажлын хэсгийнхэн “Үндэсний нөхөн төлбөрийн систем” нэрийн доор бүх хохирогчид нөхөн төлбөр төлөх зөвлөмж гаргасны дагуу энэ ажлыг эхлүүлжээ.
Хохирогчид шүүхэд хандахгүй гэсэн нөхцөлтэйгөөр хамгийн ихдээ 111 000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой ба хүн бүрт дунджаар 50 000 ам.доллар олгоно гэж тооцоолсон юм байна. Австралийн Засгийн газар ажлын хэсгээс гаргасан зөвлөмжийн ихэнхийг биелүүлээд байгаагаас гадна энэ оны аравдугаар сарын 22-нд хохирогчдоос албан ёсоор уучлалт гуйх юм.