“Исламын улс” бүлэглэлийг хөрөнгөөр хангах, гаднаас мөнгө татах зэрэг санхүүгийн гол ажлуудыг хариуцдаг нөлөө бүхий этгээд Абу Убейдуг Күрдийн зэвсэгт бүлэглэл устгасан талаар Иракийн күрдүүдэд харьяалагддаг Rudaw агентлаг мэдээллээ. Күрдийн зэвсэгт бүлэглэл эвслийн цэргийнхэнтэй хамтарсан тусгай ажиллагааг явуулах үеэрээ тус бүлэглэлийн гурван толгойлогчийг устгасан бөгөөд тэдний дотор Убейду байсан байна. Тэдгээр алан хядагчид Иракийн уулархаг бүс Махмурт орогнож байжээ. “Исламын улс” бүлэглэл Ирак улсыг 2014 онд эзэлсэн ч эвслийн цэргийн хүчний явуулсан өргөн хүрээтэй ажилагаанд цохигдсоноор уулархаг нутгаар таран бүгэх болсон. Харин Иракийн ерөнхий сайд Хейдар аль-Абади тус зэвсэгт бүлэглэлийн аюул заналхийллээс улс орноо бүрэн ангижруулснаа 2017 онд зарласан юм.