“The Thomson Reuters” сангаас гаргасан “Эмэгтэйчүүдэд халгаатай улс” жагсаалтыг Энэтхэг тэргүүлсэн байна. Энэ талаар CNN мэдээлэв. Уламжлалт ёс, заншил нь бүсгүй хүний эрх ихээр зөрчигдөх нөхцөл байдал үүсэхэд онцгой нөлөөтэй байдгийг онцолсон байна. Найман жилийн өмнөх эл судалгаагаар тус улс дөрөвдүгээрт бичигдэж байсан гэнэ.
Жагсаалтын удаах байруудад Афганистан, Сири, Сомали, Саудын Араб, Пакистан, Конго, Йемен, Нигери, АНУ бичигджээ. Эрх чөлөөний гэх тодотголтой Америк хар жагсаалтад орох болсон гол шалтгаан нь 2017 оны сүүлчээр гарсан дуулиан шуугиан буюу кино урлагийн салбарын олон эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн продюсер Х.Вайнштейнтай холбоотой аж.