Пуэрто-Рико улсыг АНУ-ын бүрэн эрхт 51 дэх мужаар элсүүлэх тухай хуулийн төслийг Дженнифер Гонсалес-Колон конгресст өргөн барилаа. Тэрбээр тус улсыг төлөөлөн конгресс суугаа гишүүн бөгөөд Пуэрто-Рико Америкийн муж байх ёстой гэсэн байр суурьтай байна. Ингэснээр тус аралд амьдардаг америк иргэдийн эрх зөрчигддөг асуудал цэгцэрнэ хэмээн тэрбээр үзэж байна. Одоогоор 36 конгрессмэн уг төслийг дэмжиж байгаа бөгөөд батлагдсан тохиолдолд Пуэрто-Рико 2021 оны 1-р сараас АНУ-ын муж болох гэнэ.
Пуэрто-Рико улс 2017 оны 6-р сарын 12-нд бүх ард түмний санал асуулга явуулахад 97 хувь нь муж улсын эрхтэйгээр АНУ-ын бүрэлдэхүүнд орохыг дэмжсэн. Пуэрто-Рико АНУ-аас хараат улс бөгөөд иргэд нь давхар иргэншилтэй ч АНУ-ын сонгуульд оролцох эрхгүй байдаг.