Испанийн цэргийн дэглэмийн үед хулгайлагдсан гэх хэдэн мянган хүүхэдтэй холбогдох хэргийг анх удаа шүүж эхэллээ. Мадрид хотын шүүхэд өчигдөр олны өмнө гарсан 85 настай Эдуардо Вела хэмээх эмч энэ хэргээр шүүгдэж буй анхны хүн болж байна.
Түүнийг хууль бус бичиг баримт бүрдүүлж, дөнгөж төрсөн нярай хүүхдүүдийг төрсөн эцэг эхэд нь мэдэгдэлгүйгээр бусдад үрчлүүлдэг байсан, огт байхгүй “хүүхдийн” хуурамч бичиг баримт гаргах юм уу, эсэн мэнд хүүхдийг эндсэн мэтээр баримт бүрдүүлдэг байсан хэмээн буруутгаж буй.
Генерал Франциско Франкогийн дэглэм 1939-1975 онд тогтносон бөгөөд 300 мянгаад хүүхдийг эцэг эхээс нь салгаж, хүчээр үрчлүүлсэн гэж үздэг. Хүүхдүүдийн эцэг эхэд нярайг нь ихэвчлэн эндсэн гэж мэдэгддэг байжээ