‘’Цэвэрч-Баянзүрх’’ аяны хүрээнд дүүргийн ЗДТГ-аас Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газар, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрс усны бохирдлоос сэргийлэх зорилготой “Гүйе! Түүе!” бүх нийтийн их цэвэрлэгээг амжилттай зохион байгууллаа.
Зуслан ногоон бүсийн энэхүү цэвэрлэгээгээр дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр‘’Гачууртын гүүр’’-ээс “3-н модны рашаан”, “Маршалын гүүр’’-ээс ‘’Баянзүрх хайрхан’’, ‘’Хар усан Тохой’’-оос “Монгол Шилтгээн” хүртэлхнийт 300.000 м.кв талбайн 54,02 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Түүнчлэн цэвэрлэгээнд Нийслэлийн Тээврийн газар болон Нийслэлийн Залуучууд Хөгжлийн газрын 300 албан хаагч, дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, албадын 173 хүн, 28 хорооны 364 иргэн, Зэвсэгт хүчний жанжин штабын 208 албан хаагч, Ерөнхий боловсрол сургууль, цэцэрлэгийн 363 багш, ажилчид нийлсэн 1408 хүний бүрэлдэхүүнтэй оролцож зуслан, ногоон бүс орчмын хогийг цэвэрлэжээ.