Өдгөө 80 настай Холливудын од, Оскарын шагналт жүжигчин Морган Фриман хамт ажилладаг найман эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгагджээ. Түүний энэ үйлдлийг анх 2017 онд “Going in Style” кинонд хамтарч ажилласан бүсгүй дэлгэсэн байна. Тэрээр "Морган Фриман банзлыг минь сөхөж, өгзөг гуянд эрээ цээргүйгээр хүрдэг байсан. Харин нэг удаа түүний энэ үйлдлийг Алан Аркин болиулсан" хэмээн мэдэгджээ.
“Шинхуа” агентлагийн мэдээлснээр хохирогч эмэгтэйчүүд түүний балмад авирын хохирогч гэдгээ мэдэгдсэн бол Морган Фриман дээрх мэдээллийг үгүйсгэжээ. Тэрбээр "Би тийм зохисгүй үйлдэл хийгээгүй. Гэхдээ зарим хүнд тийм сэтгэгдэл төрүүлж, таагүй санагдуулсан бол хүлцэл өчье" гэжээ. Мөн "Миний 80 жилийн амьдрал, хүч хөдөлмөр маань ганцхан хоромын дотор нуран унах эрсдэлтэй байна" гэсэн байна.