Америкийн рэппер, дуучин Ники Минаж инстраграмм хуудас дээрээ "YG"-гийн шинэ цомог болох "Big Bank"-г даган дуулж буй бичлэг байршуулснаар "Эминем, Ники Минаж хоёр үерхэж байна" хэмээн олны эргэлзээг төрүүлээд байгаа юм. Бичлэгийн доор нь нэгэн хэрэглэгч "Эминемтэй болзож байгаа юм уу" хэмээн асуухад тэрбээр "Тийм" хэмээх хариултыг өгсөн байна.
Харин зарим хүн үүнийг зүгээр шоглоом хэмээн үзэж байгаа бол зарим нь шинэ цомог дээрээ дуучин Эминемтэй хамтрахаа фэнүүддээ мэдэгдэж байгаа гэж үзжээ. Ямартай ч 10 насны зөрүүтэй хоёр дуучин маань үнэхээр болзож байгаа юу эсвэл зүгээр нэг тролл уу гэдэг нь тун удахгүй мэдэгдэх биз ээ.