АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ким Жон Унтай хийх уулзалтаа цуцалсан шийдвэртэй холбогдуулан БНАСАУ-ын тал мэдэгдэл гаргасныг Умард Солонгосын агентлаг уламжиллаа. Тус мэдэгдэлд “Өөртөө итгэх итгэл, сэтгэл дутсанаас АНУ-ын төрийн тэргүүн ийм шийдвэрийг гаргалаа. Ерөнхийлөгч Трамп уулзалтыг цуцлахад нөлөөлсөн гэх шалтгааныг дурдсан нь өөрийн үйлдлийг далдлах гэсэн арга” хэмээн дурджээ. Үүний зэрэгцээ, Солонгосын хойгт энх тайванг тогтоож, тогтвортой байдлыг бий болгохын тулд ямар ч үед хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаагаа БНАСАУ уламжлав.