Оросын тэрбумтан Олег Дерипаска “Русал” компанийнхаа Захирлуудын зөвлөлийн гишүүний ажлаа өгсөн талаар тус компани Хонгконгийн биржид тавьсан өнөөдрийн мэдээлэлдээ тэмдэглэсэн байна. Мэдээлэлд дурдсанаар “Олег Дерипаска Захирлуудын зөвлөлийн гишүүний ажлаа өгсөн” хэмээжээ.
Вашингтон өнгөрөгч дөрөвдүгээр сард Оросын төрийн болон хувийн компаниудын удирдах албан тушаалтан, бизнесмэнүүдийн эсрэг хориг тавьсан билээ. Үүнд Дерипаскагийн “Русал”, “En+” болон бусад компаниуд багтсан юм. АНУ-ын мэдэгдсэнээр, Дерипаска компаниудынхаа албан тушаал, эзэмшлээс татгалзсан тохиолдолд эдгээр компаниуд хоригоос гарах боломжтой юм.