АНУ тэргүүтэй эвслийн цэргийн хүчин Ливаны шиит байгууллага, улс төрийн нам “Хезболла”-гийн Сири дэх байрлалд агаараас цохилт өгсөн талаар “Ройтерс” агентлаг Хезболла”-гийн эх сурвалжид тулгуурлан мэдээллээ. “Хезболла”-гийн хэвлэлийн төлөөлөгчийн ярьсанаар эвслийн нисэх хүчин Иракийн хилээс 100 км алсад байрлах Т-2 нефтийн станц руу нь довтолжээ. Болсон үйл явдлын нэгэн гэрч Сирийн SANA агентлагт өгүүлэхдээ “Аль-Букемаль, Хмейма дахь манай цэргийн байрлал руу олон улсын эвслийн онгоцнууд довтоллоо. Яг энэ үеэр “Исламын улс” бүлэглэл хүчээ төвлөрүүлэх ажиллагаа зохион байгуулсан” хэмээжээ. Харин Пентагон “Эвслийн цэргийн хүчин Сирид ажиллагаа явуулсан мэдээлэл бидэнд алга байна” гэж мэдэгдсэн байна.