“Баримжаагүй шийдвэрийнх нь балагт жолооч нар хохирч байна”
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор хотын дарга Х.Нямбаатар харьяалах төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Үүнийг энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Ингэснээр нийслэлийн төр захиргааны байгууллагынхан 07.00 цагт ажлаа эхлүүлж, 16.00 цагт тарж байхаар болсон юм. Уг захирамжийг ирэх есдүгээр сарын 1 хүртэл мөрдөнө.
2024-06-21
Байшинд нь гал гарсны улмаас хоёр иргэн нас баржээ
“Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутагт байшин шатаж байна” гэсэн дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст өчигдөр 03:03 цагт ирүүлжээ. Иргэн М-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг онцгой байдлын алба хаагчид унтраасан байна. Уг галын улмаас хоёр иргэн нас барсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Тиймээс гэр, орон сууцын галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, сонор сэрэмжтэй байхыг тус байгууллагаас анхаарууллаа.
2024-06-21
Археологич Д.Эрдэнэбаатар нарт оноосон ялыг хэвээр нь үлдээв
Археологич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцээд өмгөөлөгчийнх нь гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болголоо. Ингэснээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноосон 5.4 сая төгрөгөөр торгож, хятад иргэнд худалдахыг завдсан эртний эд зүйлсийг Соёлын яаманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж буй юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 25.5-1 дэх хэсгийн соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ
2024-06-21
АНХААР: Нутгийн зүүн хэсэгт эрс сэрүүснэ
Өнөөдөр буюу зургаадугаар 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хэсэгт эрс сэрүүнэ.
2024-06-21
Цахилгааны байгууламж орчимд ус тогтсон бол ойртохгүй байхыг анхаарууллаа
Усархаг болон аадар борооны үед цахилгаанаас үүдэлтэй эрсдэлээс сэргийлэхийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан анхаарууллаа. Үүнд “Цахилгаан тасалдсан үед мэргэжлийн хүмүүс гэмтлийг засаж, хэрэглээг хэвийн болготол хүлээцтэй хандах хэрэгтэй. Цахилгааны дэд станц, тоолуурын нэгдсэн хайрцаг, бусад байгууламж үерт автсан, ойролцоох хэсэгт ус тогтсон байвал 7004 7004 дугаарын утсаар дуудлага өгч, засуулах боломжтой.
2024-06-21
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал Г.Дугаржавыг өөр үйлдлүүдэд нэмж шалгаж эхлэв
Тэгвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний холбогдсон өөр нэг бус үйлдлийг нэгтгэсэн байна. Тухайлбал, барилга хүлээн авах Улсын комисс хэмээх 15-16 хүнтэй багт орж ажиллахдаа шийдвэр гаргахад нөлөөлсөн байж болзошгүй, мөн өөрт нь давуу байдал олгосон үйлдлээс их хэмжээний мөнгө авсан байх магадлалтай хэмээн мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж буй гэнэ.
2024-06-21
Төв, Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн нутгаар аадар орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хасагт эрс сэрүүсэж, Хэнтийн уулсаараа нойтон цас орох нөхцөл бүрдэж байгаа тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-06-21
Сэлэнгэ мөрний ус 30-40 см ахиу байна
Зургадугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 10-50 см бага байна.
2024-06-20
2025 оныг "Олон улсын хоршооллын жил" болгон тэмдэглэнэ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы 2024 оны зургадугаар сарын 19-ний өдрийн Бүгд хуралдаанаар “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолыг Монгол Улсаас санаачлан нийтийн зөвшилцлөөр батлууллаа.
2024-06-20
Сэлбэ голын голдирлыг тэлнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын тендерийг нээлттэй сонгон шалгаруулсан. Тендерт шалгарсан “Билгүүн Монгол констракшн” ХХК-тай энэ сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрөөс Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажилласан юм.
2024-06-20
Шөнийн автобус өнөөдрөөс гурван чиглэлд үйлчилнэ
Нийслэлийн иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж буй. Ингэхдээ Таван шараас Офицеруудын ордон, Сүхбаатарын талбайгаас Зунжин, Нисэх гэсэн гурван чиглэлд 22.00-02.00 цагт үйлчлэх гэнэ.
2024-06-20
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын тендерийг нээлттэй сонгон шалгаруулсан. Тендерт шалгарсан “Билгүүн Монгол констракшн” ХХК-тай энэ сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрөөс Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүллээ.
2024-06-20
Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах үзлэг зохион байгуулж байна
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ОБЕГ-ын Шуурхай штабаас ажлын хэсэг байгуулагдан яам, агентлаг, нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, Онцгой байдлын хэлтэс, үерийн хамгаалалтын барилга байгууламжид үзлэг зохион байгуулж байна.
2024-06-20
Түүхэн дурсгалт газар, үйлчилгээний байгууллагуудын мэдээллийг “Google map”-д байршуулах нь
Түүхэн дурсгалт газар болон авто зам дагуух үйлчилгээний байгууллагуудын мэдээллийг “Google map”-д байршуулахаар бэлтгэж буйгаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас өчигдөр мэдээлэв. Үүний хүрээнд олон улсын авто зам дагуух хоолны газар, автомашины засварын төв, эмийн сан зэрэг үйлчилгээний байгуулагын байршил болон цагийн хуваарийн мэдээллийг цахим газрын зурагт байршуулахаар бэлтгэж буй гэнэ.
2024-06-20