Нийслэлийн иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж буй. Ингэхдээ Таван шараас Офицеруудын ордон, Сүхбаатарын талбайгаас Зунжин, Нисэх гэсэн гурван чиглэлд 22.00-02.00 цагт үйлчлэх гэнэ. Мөн үнэ нь энгийнхтэй адил 500 төгрөг бөгөөд 1.5 км дотор дамжин суухад үнэгүй юм байна. Ташрамд дурдахад, нийтийн тээвэр зуны цагийн хуваарьт шилжиж, 05.30 цагаас үйлчилгээгээ эхлүүлдэг болсон билээ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн