“Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутагт байшин шатаж байна” гэсэн дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст өчигдөр 03:03 цагт ирүүлжээ. Иргэн М-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг онцгой байдлын алба хаагчид унтраасан байна. Уг галын улмаас хоёр иргэн нас барсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Тиймээс гэр, орон сууцын галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, сонор сэрэмжтэй байхыг тус байгууллагаас анхаарууллаа.
Бэлтгэсэн А.Дөлгөөн