СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зориулалтын бус хөвөгч, завь хэрэглэхгүй байхыг анхаарууллаа
Улсын онцгой комисс орон нутгийн удирдлагуудтай өчигдөр цахимаар хуралдаж, үер ус, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлаа хангах үүрэг, чиглэл өгөв. Цаг уурын байгууллагын мэдээллээр ирэх зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй. Гэвч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас ахиу орох гэнэ.
2024-05-28
Политехник Коллежийн оюутнууд сурсан, бүтээсэн зүйлээ танилцуулав
Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн оюутан суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилд сурсан бүтээсэн зүйлээ танилцуулах “Миний бүтээлийн үзэсгэлэн-2024” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Нийт 32 мэргэжлийн ангид эсэлт авч байгаа.
2024-05-27
Төвийн аймгуудын нутгаар хур тунадас ихтэй байна
Ирэх зургадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх аж. Гэвч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох нь гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал өндөр байх магадлалтайг илэрхийлэв.
2024-05-27
Манай улсын иргэдийн 32.1 хувь нь орон сууцанд амьдардаг
Хүн амын орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941 547 өрхийн 32.1 хувь нь буюу 302 237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг аж. Үлдсэн 29.7 хувь буюу 279 639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359 671 нь гэр сууцанд амьдарч байна.
2024-05-27
Бага эмч, сувилагч нарыг Хөх хотод сургалтад хамруулж байна
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/199 дүгээр тушаалаар сувилагч, бага эмч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудыг гадаад улсад богино хугацааны сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Энэ удаагийн сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв БНХАУ-ын Боловсролын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинжлэх ухаан технологийн газрын дэмжлэгтэйгээр Хөх хотын Олон улсын Монгол эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.
2024-05-27
Хотын дэд бүтцийг сайжруулах шийдэл боловсруулах нь
Улаанбаатар хот дахь дэд бүтцийн хүртээмжгүй байдлыг залуус, иргэдийн оролцоотойгоор шийдэж чадах уу. Ийм асуултад хариулт өгч, шийдэл олох зорилготой “Тэсвэртэй хот” хакатон ирэх сарын эхээр болно. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж буй “Азийн тэсвэртэй хотууд” төслийн хүрээнд JCI байгууллага болон Азийн сангийнхан хамтран уг хакатоныг зохион байгуулах аж
2024-05-27
Монгол эмч нар нойр булчирхай, зүрх шилжүүлэн суулгахыг зорьж байна
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын IV хурал энэ сарын 24-25-нд боллоо. Хуралд БНСУ, БНЭУ, Австрали, Испани, АНУ, Англи, Япон, Филиппин зэрэг 10 гаруй орны 20 орчим эрдэмтэн, мэргэжилтэн оролцож, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар хэлэлцсэн юм. Анагаахын шинжлэх ухааны шинэ дэвшилт технологи болох эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг манай улс 1996 оноос нэвтрүүлсэн билээ. Улмаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2006 онд бөөр, 2011 онд элэг, үүнээс гурван жилийн дараа ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгажээ
2024-05-27
Зүүн бүсийг тарьц, суулгацаар хангах мод үржүүлгийн газартай болно
Энэхүү төслийн хүрээнд Монгол орны зүүн бүсэд тарьц, суулгацын нөөц их хэмжээгээр бүрдүүлж, нийлүүлэх мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөсөн юм. Үүний эхлэл болгож төслийн нээлтийн өдөр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл, эко клубийн сурагчид үржүүлгийн талбайд 1000 ширхэг нарс тарив. Цаашид тухайн газарт олон төрлийн мод, сөөгийг үрээр болон мөчрөөр үржүүлж, үүндээ тулгуурлан доройтсон ойг нөхөн сэргээх, ойн салбарын хүний нөөц бэлтгэх ажлыг хэрэгжүүлэх нь.
2024-05-27