Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн оюутан суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилд сурсан бүтээсэн зүйлээ танилцуулах “Миний бүтээлийн үзэсгэлэн-2024” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Нийт 32 мэргэжлийн ангид эсэлт авч байгаа.
Есдүгээр анги төгсөгчид нь гурван жил суралцаад бүрэн дунд боловсролын гэрчилгээ мэргэжлийн үнэмлэхтэй төгсөөд цаашдаа дэвшин суралцаад техникчийн дипломын боловсрол эзэмших боломжтой.
12 дугаар анги төгсөгчдөд мөн мэрэгжлийн боловсрол олгохоос гадна. 1+1 тусгай хөтөлбөрийн дагуу тухайн мэргэжлээрээ хос үнэмлэхтэй төгсөж боломжтой солонгос улсад очиж суралцдаг агаарын тээвэр, нисэх буудлын үйлчилгээний ажилтан, зочид буудлын үйлчилгээний ажилтан, гагнуурчин, гоо сайхны үйлчилгээний ажилтан зэрэг мэргэжлүүдээр элсэлт авч байна.
Мэргэжлийн боловсролын сургалтын давуу тал нь тухайн суралцагч бүрэн дунд боловсрол эзэмшихээс гадна 3 жил суралцаад төгсөхдөө тэтгэлэг авдаг нь ажлын байранд гарахад нь түлхэц болж өгдөг.
Манай 32 мэргэжлүүд нь зах зээлд эрэлт ихтэйгээс гадна манай төгсөгчид нь мэргэжлийнхээ дагуу улсын болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд байнга амжилттай оролцдог билээ.
2024 оны байдлаар Хувцасны загвар, оёдлын мэргэжлийн суралцагчид дизайны чиглэлээр сургалт явуулдаг Их дээд сургуулийн дунд зохион байгууллагддаг “Хаврын гоёл- дизайн сургалт – 2024” наадамд оролцож “Аниргүй нүүдэл” үндэсний хувцасны коллекц ГРАНПРИ шагнал хүртсэн ба “Үсчин” мэргэжлийн суралцагчид болон багш нар БНСУ-н олон улсын "International beauty art competition" тэмцээнд амжилттай оролцож тус тэмцээнээс Гранпри 6, алтан медаль 3, мөнгөн медаль 2, хүрэл 2 авч амжилттай оролцлоо.