Улаанбаатар хот дахь дэд бүтцийн хүртээмжгүй байдлыг залуус, иргэдийн оролцоотойгоор шийдэж чадах уу. Ийм асуултад хариулт өгч, шийдэл олох зорилготой “Тэсвэртэй хот” хакатон ирэх сарын эхээр болно. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж буй “Азийн тэсвэртэй хотууд” төслийн хүрээнд JCI байгууллага болон Азийн сангийнхан хамтран уг хакатоныг зохион байгуулах аж. Үүнд оролцогчид хотын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар орчны бохирдлыг бууруулах зэрэг сэдвийн хүрээнд шийдэл, санал гарган өрсөлдөх нь. Оролцогчдыг энэ сарын 29 хүртэл бүртгэх юм байна. 18-29 насны таван гишүүнтэй баг хакатонд оролцох боломжтой. Хакатон ирэх сарын 3-7-нд болох бөгөөд сүүлийн шатанд таван баг өрсөлдүүлэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн М:Оч