Азийн хамтын ажиллагааны байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор хамтран хэрэгжүүлэх “Өндөр хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулах, чадавхыг бэхжүүлэх замаар ойг нөхөн сэргээх нь” төслийн нээлт Дорнод аймгийн Баян-Уул сумд боллоо. Энэхүү төслийн хүрээнд Монгол орны зүүн бүсэд тарьц, суулгацын нөөц их хэмжээгээр бүрдүүлж, нийлүүлэх мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөсөн юм. Үүний эхлэл болгож төслийн нээлтийн өдөр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл, эко клубийн сурагчид үржүүлгийн талбайд 1000 ширхэг нарс тарив. Цаашид тухайн газарт олон төрлийн мод, сөөгийг үрээр болон мөчрөөр үржүүлж, үүндээ тулгуурлан доройтсон ойг нөхөн сэргээх, ойн салбарын хүний нөөц бэлтгэх ажлыг хэрэгжүүлэх нь.