Аялахаар ирсэнч барилгад ажиллаж байсан хятадуудыг албадан гаргана
Багануур дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг, гадаадын иргэдийг ажиллуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-аас өчигдөр гэнэтийн шалгалт хийжээ. Энэ үеэр тус дүүргийн III хороонд байрладаг, гадаадын хөрөнгө оруулалттай МЕСЕС ХХК-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй хятад иргэд олноороо ажиллаж байсныг илрүүлсэн аж. Орон нутгийн хууль хяналтын байгууллагуудын эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-ын 19 иргэн зохих зөвшөөрөлгүйгээр дээрх компанид ажиллаж байсан гэнэ.
2024-06-06
Монгол Улсын залуу төрийн албан хаагчид Япон Улсын их, дээд сургуулиудад сурна
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн ноот бичигт гарын үсэг зурав. Тодруулбал, зургадугаар сарын 5-ны өдөр, 290 сая иен хүртэлх үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн солилцох ноот бичигт Элчин сайд М.Игавахара болон Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зурав.
2024-06-06
МУИС, АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл эхэллээ
Их, дээд сургуулиуд ирэх хичээлийн жилд оюутан элсүүлэх бүртгэлээ эхлүүллээ. Одоогоор МУИС, АШУҮИС, СУИС-иас элсэлтийн бүртгэлээ эхлүүлээд буй юм. МУБИС-ийн элсэлтийн бүртгэл үргэлжилж буй. Харин бусад сургуулийн хувьд тов нь хараахан гараагүй байна. МУИС-ийн бүртгэл ирэх сарын 8 хүртэл үргэлжилнэ. Тус сургуулийн burtgel.num.edu.mn сайтаар бүртгүүлэх боломжтой. АШУҮИС-ийнх ирэх сарын 9 хүртэл үргэлжилнэ. МУБИС ирэх сарын 1 хүртэл элсэгчдээ бүртгэх нь. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт долоодугаар сарын 4-ний өдрөөс эхлэх бөгөөд ЭЕШ-д 35 939 шалгуулагч оролцох аж. Их, дээд сургуульд элсүүлэх босго оноо 400-480 байна.
2024-06-06
Ерөнхий боловсролын бүх сургууль сэтгэл зүйчтэй болно
Боловсролын салбарынхан 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтдоо хүрсэн, эсэх, хэрхэн биелүүлснээ дүгнэж, өчигдөр цахимаар хуралдав. Боловсролын тухай багц хуулийг шинэчлэн баталж, эрх зүйн шинэ орчинд ажилласныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хурлын эхэнд онцолсон юм. Багц хуулийн хүрээнд зургаан чиглэлийн шинэчлэлийг эхлүүлжээ. Таван жилд нэг удаа тохиодог багш нарын VIII их хурлыг амжилттай зохион байгуулсныг ч дурдсан юм. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, насан туршийн, их, дээд сургууль гэсэн ангиллаар салбар хуралдааныг зохион байгуулав. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хичээлийн жилийн зорилтын 85.7, мэргэжлийн, техникийн сургуулийнхыг 76 хувьтай биелүүлсэн гэж салбарын яамныхан нь тодорхойлов.
2024-06-06
Хамарын хийд хүрэх зам эвдэрч, автомашинаар зорчих боломжгүйд хүрлээ
Урин дулаан цагт жуулчдын төдийгүй дотоодын иргэд олноор зорин очдог газруудын нэг нь Дорноговь аймгийн Сайншандад орших Хамарын хийд. Тус аймагт уржигдар 18.50-19.30 цагийн хооронд их хэмжээний бороо орж, үер буусны улмаас дээрх хийд рүү явах зам усанд автан эвдэрч, автомашинаар зорчих боломжгүйд хүрснийг “Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас өчигдөр анхаарууллаа. Мөн замын хөдөлгөөнийг хэвийн болгохын тулд шинээр далан барихаар холбогдох байгууллагынхан нь ажиллаж байгааг мэдээлсэн. Иймд ойрын хугацаанд Хамарын хийдийг зорих гэж буй аялагч, зорчигчид анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөсөн байна. Тус хийд нь аймгийн төвөөс 40 гаруй км-ийн зайтай.
2024-06-06
Цахилгаан эрчим хүчний тоноглолын төлбөр албан тушаалтнуудын мөнгө олох хэрэгсэл болжээ
Төрийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжид эрх бүхий албан тушаалд томилогдоод түүнийгээ урвуулан ашиглах явдал гарсаар байна. Тэр дундаа цахилгаан эрчим хүчтэй холбоотой төрийн өмчит компаниудад ийм хэрэг нэг бус удаа гарчээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хамгийн сүүлд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтныг шалгаж дуусжээ
2024-06-06
Өгий нуурын ёроолд хаягдсан загасны торнуудыг гаргана
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа.
2024-06-06
Аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна
Зургадугаар сарын 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-06-06
ӨМНӨГОВЬ: Үйлдвэр технологийн парк байгуулагдаж байна
Өмнөговь аймгийн төвөөс урагш 100 га талбайд байрлах Үйлдвэр технологийн парк нь захиргаа, олон нийтийн бүс, хөнгөн үйлдвэрийн бүс, барилгын материал үйлдвэрлэлийн бүс, нөөц талбайн бүс гэж хуваарилагдан төлөвлөгдсөн.
2024-06-05
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” болох нь
Манай улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа, хэлэлцээрийн механизм бий болгохыг зорьж иржээ. Улмаар 2013 онд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга дэвшүүлж, 2014 оноос эхлэн олон улсын бага хурлыг тогтмол хугацаанд хийж буй юм. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зарчимд нийцсэн энэхүү арга хэмжээг хийснээр бүс нутгийн аюулгүй байдал, түүнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, итгэлцлээ бэхжүүлэх олон улсын индэр болж ирсэн байна. Энэ удаагийн хуралд Зүүн хойд Азиас гадна бусад бүс нутгийн эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох нь.
2024-06-05
Морьт харваачид тулааны урлагийн наадамд III байрт шалгарав
Малайз улсад болсон олон улсын уламжлалт тулааны урлагийн наадамд Монголын үндэсний морьт харвааны холбооны баг тамирчид оролцлоо. Тэднээс газрын харвааны төрөлд Б.Аягаа, Г.Гүнбилэг, О.Ихэрцэцэг нар 1005 оноогоор тэргүүн байрт шалгарав. Морьт харвааны төрөлд аваргын төлөө Г.Гүнбилэг өрсөлдөж мөнгө, цуваа дөрвөн байныхад Б.Аягаа хүрэл медаль хүртлээ. Тэгвэл морьт харвааны кабак төрөлд Б.Аягаа түрүүлжээ. Монголын морьт харваачид багийн нийлбэр дүнгээр III байрт шалгарсан байна.
2024-06-05
Зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулгаж, тохижуулна
Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган, тохижуулах хүсэлтийг тус эмнэлгийн удирдлагууд тавьсан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, эмнэлгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа.
2024-06-05
Ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулна
Төслийн хүрээнд ахмад настанд үзүүлж буй нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, цаашид олон нийтэд түшиглэсэн урт хугацааны цогц тусламж, үйлчилгээний шинэ загварыг хөгжүүлэхийг зорьжээ.
2024-06-05