Малайз улсад болсон олон улсын уламжлалт тулааны урлагийн наадамд Монголын үндэсний морьт харвааны холбооны баг тамирчид оролцлоо. Тэднээс газрын харвааны төрөлд Б.Аягаа, Г.Гүнбилэг, О.Ихэрцэцэг нар 1005 оноогоор тэргүүн байрт шалгарав. Морьт харвааны төрөлд аваргын төлөө Г.Гүнбилэг өрсөлдөж мөнгө, цуваа дөрвөн байныхад Б.Аягаа хүрэл медаль хүртлээ. Тэгвэл морьт харвааны кабак төрөлд Б.Аягаа түрүүлжээ. Монголын морьт харваачид багийн нийлбэр дүнгээр III байрт шалгарсан байна.
Энэ спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Дэлхийн морьт харвааны холбоо БНХАУ-тай хамтран зохион байгуулж, буй “Дээдсийн ан” олон улсын тэмцээнд “Хан Монгол” холбооны эрэгтэй харваачдаас долоон тамирчин цэц сорихоор болжээ.