БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас тус улсын Бээжин хотноо зохион байгуулж байгаа “Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны зохицуулах сургалт”-д ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, ахмад Т.Зориг, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжилтэн, дэслэгч Б.Санчир нар хамрагдаж байна.
Тус сургалтад БНХАУ, БНСУ, Япон, Малайз, Сингапур, Энэтхэг зэрэг улсын 38 оролцогч хамрагдаж, харилцан туршлага мэдээллээ солилцож байгаа юм.
Энэ үеэр хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны зохион байгуулалт хариуцсан нэгжийн бүтэц, үйл ажиллагааны зарчмын талаар хэлэлцэж байна.