Өмнөговь аймгийн төвөөс урагш 100 га талбайд байрлах Үйлдвэр технологийн парк нь захиргаа, олон нийтийн бүс, хөнгөн үйлдвэрийн бүс, барилгын материал үйлдвэрлэлийн бүс, нөөц талбайн бүс гэж хуваарилагдан төлөвлөгдсөн.
Аймгийн хөрөнгө оруулалтаар тухайн үйлдвэрийн бүсийн дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж өгсөн бөгөөд
- Ингэний сүүний үйлдвэр - 95%
- Хуванцар боловсруулах үйлдвэр - 60%
- Ноосны үйлдвэр 80%-тай баригдаж байна.
Мөн Ган хийцийн үйлдвэр, Сав баглаа боодлын үйлдвэр, Бетон эдлэлийн үйлдвэрүүд баригдахаар ажлаа эхлүүлээд байна.
Аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Үйлдвэр технологийн паркийн цогцолбороор орж ажлын явцтай нь танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.
Дулааны цахилгаан станцаас урагш байрлах, ашиглагдахгүй байсан талбайг Өмнөговь аймаг ийнхүү Үйлдвэрийн бүс болгон хөгжүүлж байна.