Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Нүүдэлчдийн соёл иргэншлийг 24 жил судалж байна

ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Ерөнхий Ассамблейн ээлжит бус VI хурал Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яаманд боллоо. Тус хуралд Казахстан, Киргиз, Монгол, Турк зэрэг улсын төлөөлөгчдөөс гадна ЮНЕСКО-ийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцов.
2023-11-29

 “Урд хөршид шинэ төрлийн вирус илрээгүй” 

 БНХАУ-д уушгины хатгалгаа өвчний тархалт эрс ихсэж, ялангуяа хүүхдүүд өвчлөн, эмнэлгүүдийн ачаалал хэтэрснийг олон улсын хэвлэлүүдэд мэдээлсэн билээ. Манай улстай хил залгаа, монголчууд олноор зорчдог хотуудад уг өвчлөл бүртгэгдээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манай улс ямар нэгэн арга хэмжээ авч байгаа, эсэхийг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс өчигдөр мэдээлэв. Тус төвийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Байгалмаа “БНХАУ-аас энэ сарын 23-нд шинэ төрлийн вирус илрээгүй, микоплазмын шалтгаант хатгалгааны тархалт ихэссэн гэж ДЭМБ-д мэдээлсэн.
2023-11-29

Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

Тус цэцэрлэгийн өргөтгөл нь цутгамал төмөр бетон арагт бүтээц хийцлэлтэй хоёр давхар барилга юм. Зургаан бүлэг анги, гал тогоо, урлаг заалнаас гадна зоорийн давхартаа технологийн болон угаалгын өрөөтэй шинэ цэцэрлэгийн зураг төслийг "Эм Эс Эл" ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг "Набсан" ХХК гүйцэтгэсэн байна.
2023-11-29

ЦЕГ: Буруу тариа хийлгэсэн гэх 17 хүүхдийн биеийн байдал дордсон асуудал гараагүй

Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 4 сартайгаас 12 нас хүртэлх 17 хүүхэд цагийн тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан талаар бид өмнө мэдээлсэн.
2023-11-28

“Уран, нүүрс хоёр адилхан” гээд Улсын дээд шүүх тогтоочихсон уу

“Монгол Ураниум Ресурс” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт уран хайж яваад хүрэн нүүрсний орд илрүүлсэн. Хуулиар үүнийг төрд шилжүүлэх ёстой. Учир нь ураны буюу цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа нь нүүрс буюу ердийн ашигт малтмалынхаас тусдаа хуулиар зохицуулагддаг.
2023-11-28

Нурууны дурангийн мэс заслыг нэвтрүүлжээ 

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) нурууны дурангийн мэс заслыг эмчилгээндээ нэвтрүүлжээ. Тус төв нурууны дурангийн аппарат болон мэс заслын багаж, тоног төхөөрөмжтэй болсноор уг шинэ эмчилгээг хийж эхэлсэн аж. Үүний хүрээнд Нурууны мэс заслын тасгийн эмч нар нь нурууны нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг авч, мэдрэл дарагдлыг чөлөөлөх мэс засал амжилттай хийсэн байна. Мэс заслын багт ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Бат-Эрдэнэ, их эмч Б.Баттөгс, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нурууны мэс заслын их эмч Т.Дэлгэрхүү нар багтжээ. Үений дурангийн хамгийн сүүлийн үеийн уг технологийг мэс засалд ашиглаж эхэлснээр өвчтөнийг шарх болон зовуурь багатайгаар эмчлэх боломж бүрдэж буй юм. Мөн эмчлүүлсэн хүний хөдөлмөрийн чадвар богино хугацаанд сэргэх давуу талтай юм байна. 
2023-11-28

Ерөнхий Ассамблейн ээлжит бус VI хурал монгол гэрт болов

ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Ерөнхий Ассамблейн ээлжит бус VI хурал Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яаманд монгол гэрт болов.
2023-11-28

Метроны зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 15, 22-ны хуралдаанаар Метроны урьдчилсан тооцоолол, танилцуулгад яамдын саналыг нэгтгэн, хэлэлцүүлсэн. Үүний дүнд 2024-2028 онд багтаан Энхтайваны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд 17.7 км урт метро барьж байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй.
2023-11-28

Газар орны нэр өөрчилсөн хэргийг дахин шалгуулахаар болжээ 

Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад мөрдөн шалгах ажиллагаагаар дахиж тодруулах зүйл байгаа гэж шүүгч үзэн прокурорын хяналтад буцаах захирамж гаргажээ. Бидний авсан мэдээллээр ҮАБЗ-ийн ажлын албанд ажиллаж байсан гэрч нараас дахиж мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн гэнэ. Уг нь гэрчээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинээр мэдүүлэг авах боломж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байсаар атал ийм шийдвэр гаргасныг прокурорууд эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандах биз ээ. 
2023-11-28

Эмээлтийн өмхий махны хэргийг шүүх хурал хойшилжээ

Эмээлтийн "өмхий мах"-ны гэх хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэн Чен бин, "Эм ди си пи" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Цогтгэрэл нарын гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон. Шүүх хурал эхэлсэн ч шүүгчдэгч Н.Цогтгэрэлийн биеийн байдал муудсан гэх шалтгаанаар ирсэнгүй. Ингээд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ирээгүй тул шүүх хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл хойшилжээ.
2023-11-28

Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдлэг мэдээлэл өглөө

Сургалтад нийслэл болон орон нутгаас 180 гаруй соёл, урлагийн салбарын ажилтнууд, чөлөөт уран бүтээлчид оролцож, салбарын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлыг хөндөж, зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдлэг, мэдээллийг хүлээн авч, цаашдын ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд орох боломжуудад суралцлаа.
2023-11-28

Ш.Раднаасэд, Д.Бат-Эрдэнэ нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ 

Тухайлбал, Х.Нэхийт нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Аз хур трейвэл” гэх компанид давуу байдал олгосон нь “Нүүрсний” гэх хэргийг шалгах явцад тодорхой болсон байдаг. Д.Бадраагийн тухайд Ханбогдын Засаг дарга нарт нөлөөлөн хүүгийнхээ нэр дээрх аж ахуйн нэгжид давуу байдал олгуулсан нь шалгалтаар ил болсон аж. Уг нь хууль журмын дагуу газрын дуудлага худалдаа зохион байгуулах ёстой атал түүнийгээ зөрчин Цагаан хад суурьшлын бүсэд гаалийн хяналтын зориулалтаар 10 га газар эзэмшүүлэх захирамж гаргасан хэмээн тэднийг буруутгасан. Д.Бадраа, Х.Нэхийт, Э.Эрдэнэжаргал нарын үйлдлийг “Нүүрсний” гэх хэрэгт хяналт тавих прокурорын байгууллагын ажлын хэсгийнхэн хянаж буй бөгөөд хараахан шийдвэрлээгүй байгааг эх сурвалжууд мэдээллээ. Уг нь хэргийг хянаад шийдвэр гаргах хуулийн хугацаа өнгөрчихөөд байна. 
2023-11-28

Эмээлтийн өмхий махны хэргийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулна

Нэгүүн.мн сайт Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт өмхийрсөн махыг цагаан бодистой усанд хийж шинэ мах шиг болгож байгаа талаар олон нийтэд мэдээлсэн.
2023-11-28

 Шинжлэх ухаанаар далимдуулж мөнгө завшиж буйг хэрхэх вэ

Үүнээс гадна шинжээч нарын зарим нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх мэдээллийн тухайд тус түр хорооны дарга Б.Энхбаяр “Ер нь шинжээч нарыг томилж, чөлөөлөөд байх хугацаа бидэнд алга. Бүх боломж, нөөцөөрөө ажиллана. Бид автомашины 2.5 сая бичлэг шүүж байна. Хил хамгаалах байгууллагад устгасан байсан бүх мэдээллийг сэргээсэн. Нүүрсийг бүртгэлгүй гаргасан гэх асуудлын талаар хоёр дахь шатны сонсголоор ярина. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан бүх мэдээллийг манай шинжээч нар нягталж, шалгаж байгаа” гэв. 
2023-11-28

Газар нутгийн нэр өөрчилсөн гэх дарга нарын хэргийг прокурорт буцаажээ

Газар нутгийн нэр өөрчилсөн дарга нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаажээ
2023-11-28

 “Гацуурт”-ын Л.Чинбатад их хэмжээний газар олгосон Засаг даргыг шалгаж дуусав 

Түүнчлэн эрүүгийн 833 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсний дотор дээрх сумын удирдлагад холбогдох үйлдэл багтсан байна. Бидний авсан мэдээллээр Ш.Насандулам, Г.Мэргэнбаатар нар Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын үүсгэн байгуулсан “Гацуурт” ХХК-д давуу байдал үүсгэж их хэмжээний газар олгосон хэрэгт холбогджээ.
2023-11-28

Нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавар үлээж, явган шуурна

2023 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2023-11-28

Ногоон байшинд амьдрах нь зардал хэмнэнэ

Эрчим хүчний хэмнэлттэй, нарны эх үүсвэрээс дулаан, цахилгаанаа шийдсэн амины орон сууц, хорооллыг олноор барих, иргэдийн амьдралд нэвтрүүлэхийн ашиг тус, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийн талаар бид өмнөх нийтлэлүүддээ дурдсан. Тэгвэл энэ удаа өрхийн болон улсын эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөний талаар хөндлөө. Ингэхдээ эрчим хүчний хэмнэлттэй, дулаалсан болон дулааны алдагдалтай байшин, мөн гэрт амьдардаг айл өрхийн зардлыг харьцуулсан юм.
2023-11-27