Эмээлтийн "өмхий мах"-ны гэх хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэн Чен бин, "Эм ди си пи" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Цогтгэрэл нарын гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон. Шүүх хурал эхэлсэн ч шүүгчдэгч Н.Цогтгэрэлийн биеийн байдал муудсан гэх шалтгаанаар ирсэнгүй. Ингээд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ирээгүй тул шүүх хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл хойшилжээ.