Нэгүүн.мн сайт Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт өмхийрсөн махыг цагаан бодистой усанд хийж шинэ мах шиг болгож байгаа талаар олон нийтэд мэдээлсэн.
Тэгвэл уг хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэн Чен Бин, “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Цогтгэрэл нарын гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Тус шүүх хурлыг нээлттэй, шууд дамжуулах хүсэлт Шүүхийн ерөнхий зөвлөлд ирсэн тул шүүх хурлыг шууд дамжуулахаар болжээ.
Шүүх хурлыг ЭНЭ пэйж хуудсаар шууд дамжуулна.