ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Ерөнхий Ассамблейн ээлжит бус VI хурал Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яаманд монгол гэрт болов.
Хурлаар Нүүдлийн соёл иргэншлийг судлах хүрээлэн үйл ажиллагаагаа Төв Азид явуулахын сацуу Ойрхи дорнод, бусад тивүүдийн нүүдлийн соёл иргэншлийн уламжлал бүхий улс орнуудыг судлах, соёл хоорондын нээлттэй, харилцан хүндэтгэлтэй яриа хэлэлцээг чухалчилж, дэлхийд тогтвортой байдал, энх тайвныг дэлхийг цогцлоох, хүн төрөлхтний соёлын олон янз байдлыг хадгалах, хөхиүлэн дэмжих, үүнийг эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт татан оролцуулах, цаашдын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлаар харилцан ярилцав.
Төлөөлөгчид сүүлийн хоёр жилийн хугацаанд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-ийн мандатын хүрээнд явуулсан үйл ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, ирэх жилүүдэд судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдээ дэлхий нийтэд сурталчлах зэрэг төлөвлөгөөгөө хэлэлцсэн байна.