Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

ЦЕГ: 2 хүн хоорондоо маргалдаж байгаад ГУРВАН сартай хүүхдийн толгойг цохиж, амь насанд нь хүрчээ

Гурван сартай хүүхэд цохиулсны улмаас нас барсан талаар мэдээлэл цахим орчин тархсан. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 40 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны байрнаас “Толгойдоо цохиулсан хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар насанд хүрсэн хүмүүс маргалдаж байгаад 3 сартай эмэгтэй хүүхдийн биед гэмтэл учруулж, улмаар охин эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байгаад амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэсэн юм.
2023-12-01

Ногоон автобусны хэрэгт шалгагдаж байгаа 24 хүнийг хилээр гарахыг хоригложээ

2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий 1, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх 3 албан тушаалтан, гадаад улсын 4 иргэн яллагдагчаар татагджээ.
2023-12-01

Сурагчдын амралтыг энэ сарын 28-наас эхлүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 28-наас эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 08-наас эхлэх байсан ерөнхий боловсролын сурагчдын амралтыг бүх нийтээр амрах өдрүүдтэй холбон наашлуулж, арванхоёрдугаар сарын 28-наас эхлүүлэхээр болсон байна. Сурагчид амрах хугацаанаасаа 10 хоногийн өмнө амарч, 2024 оны нэгдүгээр сарын 29-нөөс хичээлдээ орно.
2023-12-01

Туркийн эмчтэй хамтран нурууны хүнд хэлбэрийн мурийлттай 2 хүүхдэд мэс засал хийлээ

БНТУ-ын Истанбул хотын “Emsey” эмнэлэгийн мэс заслын эмч, профессор Мехмет Айдоган Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллан нурууны төрөлхийн болон бусад хэлбэрийн нурууны мурийлттай үйлчлүүлэгчдэд үзлэг хийж, шаардлагатай 2 хүүхдэд мэс засал эмчилгээ хийлээ.
2023-12-01

Монголчууд шинэ жилээр ДӨРВӨН хоног амарна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна. Энэхүү өдөр нь баасан гарагт таарч байгаа тул үргэлжлүүлээд арванхоёрдугаар сарын 30, 31, 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд бүх нийтээр амрах хуваарь таарч байна.
2023-12-01

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхан “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдлээ

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
2023-12-01

ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын боловсон хүчнээ бэлтгэхэд онцгойлон анхаарч, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Вьетнам, ХБНГУ зэрэг орнуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, тэтгэлэгт хамруулж байна.
2023-12-01

Хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах цогц тогтолцоог бүрдүүлсэн хэмээн өндрөөр үнэллээ

Хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах цогц тогтолцоог бий болгоход Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхний оруулсан хувь нэмрийг үнэлж Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-өөс шагнаж урамшуулжээ.
2023-12-01

Боловсролын салбарын бодлого, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо

Боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашдын хамтын ажиллагааг тодорхойлоход чухал нөлөөтэй аймаг, нийслэлийн боловсрол шинжлэх ухааны газрын удирдах ажилтнуудын зөвлөлдөх уулзалт боллоо.
2023-12-01

"Ногоон автобус"-ны хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татжээ

Тодруулбал, улс төрд нөлөө бүхий 1, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх 3 албан тушаалтан, гадаад улсын 4 иргэн яллагдагчаар татагдсан байна.
2023-12-01

Байгаль орчны багц хуулиудыг боловсруулахад Хуульчдын холбоо тусална

Монголын Хуульчдын холбоо нь Байгаль орчны багц хуулиуд, түүн дотроо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай ажиллах санамж бичгийг байгууллаа.
2023-12-01

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилсон билээ. Өнөөдөр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авав.
2023-12-01

 Амьтдын асрамжийн газруудад “асаргаа” хэрэгтэй байна 

Гэрийн тэжээвэр амьтны асрамжийн газар манай улсад тун цөөн. Энэ талаар сонсоогүй хүн ч байж мэдэх юм. Нөгөө талаар амьтдад яагаад асрамжийн газар хэрэгтэй болов гэдэг асуулт урган гардаг. Гудамжинд хөсөр хаягдсан, автомашины осолд өртөн нүдээ ч аньж чадахгүй тарчлах амьтад замын хажууд олон таардаг. Тэдгээр амьтныг хүлээн авч, асардаг газрууд хэрхэн үйл ажиллагаа явуулдгийг сурвалжиллаа. 
2023-12-01

 Т.Бадамжунай нарын хэргийн шинжээчдээс шүүх хурлын үеэр мэдүүлэг авах боломжтой гэжээ 

Филиппинээс “Шувуу” ажиллагааны хүрээнд авчирч саатуулсан Т.Бадамжунайтай хамт түүний хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, 87 байртай гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял шийтгүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нарыг яллагдагчаар татаад буй билээ. 
2023-12-01

Энхийг сахиулагчид ЭХЭМҮТ-д хүүхдийн мэс заслын хагалгааны ор бэлэглэнэ

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 10.30 цагаас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл сэтгэлийн бэлэг гардуулна. Энэхүү хүмүүнлэгийн ажлын хүрээнд хүүхдийн мэс заслын хагалгааны 3 ширхэг ор болон бусад тоног төхөөрөмжийг бэлэг болгон хандивлана.
2023-12-01

Усны газар “Монгол Ураниум Ресурс”-т гаргаж өгсөн дүгнэлтээ эргэж харах уу

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд уран хайж явсан “Монгол Ураниум Ресурс” ХХК нүүрс олсон. Энэ нь Эрээн толгойн хүрэн нүүрсний орд юм. Шүүхийн шийдвэрийн дагуу тэрхүү ордыг ашиглаж эхэлсэн. Гэвч “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн олборлолтын улмаас тус сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлэсэн. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсний улмаас одоог хүртэл гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байгаа” гэсэн гомдол нутгийн иргэдээс гарсаар байгаа юм.
2023-12-01

Л.Энх-Амгалан: Сурагчдын амралтыг урагшлуулж магадгүй

Ерөнхий боловсролын сурагчдын ээлжийн амралт 2024 оны нэгдүгээр сарын 08-наас эхэлнэ. Гэхдээ амралтын хугацааг урагшлуулж энэ оны 12 сард амрааж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад "Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр буюу бүх нийтээр амрах баярын өдөр 29-нд тохионо. Энэ өдөр баасан гарагт таарч байгаа тул 2024 оны нэгдүгээр сарын 2-ны мягмар гараг хүртэл амарна гэсэн үг. Тэгээд дөрөвхөн хоног хичээллээд сурагчдын амралт залгуулах учир хөдөө орон нутгийн сурагчдад явдал чирэгдэл учрах тул сурагчдын амралтыг наашлуулж, арванхоёрдугаар сарын 28-наас амрааж болох зохицуулалтыг хийхийг Ерөнхий сайд үүрэг болгосон" гэлээ. 
2023-12-01

“Өөхөө тушаая” аяныг Баянзүрх дүүрэгт зохион байгуулна 

Аяныг санаачлагч Р.Батнасан “Бид энэ аяныг хоёр дахь жилдээ өрнүүлж буй. Нэг кг хаягдал өөхийг 400 төгрөгөөр тооцож авдаг. Манай улс 70 сая малтай. Үүнээс 15 сая мал нядлахад 20 мянган тонн өөх хаягдах тооцоолол бий. Цаашид үүнийг үндэсний аян болгон зарлах, орон нутгийн бүх хоршоогоор дамжуулж цуглуулах төлөвлөгөөтэй. Манайх 30 кг-аас дээш өөхийг дуудлагын дагуу хаягаар авдаг. Дэнжийн мянгад малын өөх буюу өөхөн тосыг хэрэгцээт бараагаар солилцох болон худалдаж авдаг цэгтэй” гэв. 
2023-12-01