Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-аас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү аяны зорилго нь аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” байхыг уриалдаг.
Энэ жил тус аяны олон улсын уриа нь “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулья” уриаг дэвшүүлж байгаа бол Монгол Улсын хувьд “ХҮНДЛЭЛ ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” уриан дор нэгдэж байна.
Аяныг дэмжиж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар нь “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдлээ.